Ч.Цэлмүүний далд авьяас юу вэ

Өвөрмөц содон хоолой, гарын таван хуруунд багтахаар  дуугаараа олны танил болсон дуучин Ч.Цэлмүүн дуулахаас гадна шинэ авьяасаа фэнүүдтэйгээ хуваалцжээ. Түүний нууц авьяас уран зураг зурах бөгөөд олонд зурсан зургаа дэлгэсэн нь чамгүй магтаалыг хүртээд авсан гэнэ лээ. Үүний зэрэгцээ түүнийг үзэсгэлэнгээ гаргах хүсэлт хүртэл тавьсан юм байх. Тиймээс үе үе дуу гаргаж олныг цочроодог дууч бүсгүй зураач болон хувирч үзэсгэлэнгээ гаргахыг үгүйсгэх аргагүй л юм. 


2017-01-19 16:32:57