Шүүгдэгч шүүхийн танхимд амиа хорлохыг завджээ

Шүүх хуралдааны танхимд шүүгдэгч хоолойгоо зүсч, амь насаа егүүтгэхийг завдсан хэрэг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр гарсан байна. Амиа хорлохыг завдсан шүүгдэгчид яаралтай эмнэлэгийн тусламж үзүүлж, хоолойд нь 6-7 оёдол тавьснаар амь нас нь аврагдсан байна. Хамгийн ноцтой нь хоолойгоо юугаар зүссэнийг цагдаагийнхан өнөөг хүртэл тогтоож чадаагүй байна. Тахарын алба татан буугдсанаар шүүхийн аюулгүй байдал энэ мэтчилэн алдагдаж, цаашид ямар ч ноцтой байдалд хүрч болзошгүй байна.

Болсон явдлын талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас болсон явдлын талаар удахгүй шуурхай мэдээлэл хүргэх юм байна.


2017-01-19 17:33:59

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/547b4514a535b6d990ab25db93014e12.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29