АНУ-ын Тагнуулын Төв Газрын 13 сая хуудас материалыг онлайн болголоо


Нийтдээ 800,000 файлаас бүрдэх энэхүү бичиг баримтыг өмнө нь Мэрилэнд дэхь Үндэсний Архивт л үзэх боломжтой байсан юм. Тэгвэл энэ долоо хоногийн Лхагва гарагт ажиллаж эхэлсэн уг сайтад 1940-1990-ээд оны үеийг хамрах нууц материалууд хадгалагдаж байна.
Хүйтэн дайны үеийн баримтууд, Үл таних нисдэг биетүүдийн судалгаа, түүхийн онцгой үйл явдлуудын гэрч болсон маш их материал энд байгаа юм.

Хайлтын цонхонд “Mongolia”, “Tsedenbal”, “Choibalsan” гэх мэтээр бичээд хайхад манай өнгөрсөн түүхтэй холбоотой мэдээллүүд илэрч байна.

Жишээ болгон 1984 онд Ю.Цэдэнбалаас Ж.Батмөнхөд эрх мэдэл шилжих үйл явцын талаар Америкийн тагнуулын албаны бэлдсэн тайланг татаж үзүүллээ.

Энэ мэтчилэн Монголын 20 дугаар зууны сүүлийн хагасын түүхтэй холбоотой сонирхолтой материалуудыг олж, судлах боломж гарч ирж байна.


2017-01-20 09:56:49