Элон Маск хэмээх цагаач залуу Монголчуудыг аварна

Африк гаралтай Элон Максын амнаас гарсан  үг  бүхэн сая сая ам.доллар болдог. Тэрээр “Хүн төрөлхтний дараагийн үе шат бол сэргээдэх эрчим хүч” гэж айлдав. Хөрөнгийн биржүүд дээр нарны энергиэр ажиллдаг компаниуд, түүхий эдүүдийн үнэ ханш өслөө. АНУ-ын Засгийн газар Элон Маскт 10 тэрбум ам.доллар өгч Украйн улсад цахилгаанаар ажилладаг машины үйлдвэрээ барихыг дэмжлээ. Америкчуудын мөнгөөр сансарын хүнд даацын пуужин хөөргөж сансарт дэлбэлсэн ч түүнд итгэсээр.

 

НҮБ, Дэлхийн байгаль хамгаалах  холбоод  физикч мэргэжилтэй Элон Маскыг цаг ямагт магтаж, элч төлөөлөгчөөрөө томилох гэж зүтгэнэ. Түүнийг нэрт физикч Эдисон, Тесло нараас нартай харьцуулж Стив Жобсоос  илүүд үзэж байна. Хятадууд цагаан өмдтэй тэрбумтан Жек Магаасаа илүү үзэн бидний аврагч хэмээн үзэх болжээ.Тэр хүнд төрөлхтөнд ирүүдүй авчирсан, элч төлөөлөгч  гэж үзэж байна.

Тэр залуу нарны энергиэр ажилладаг онгоц бүтээсэн. Бүхэл бүтэн Лас-Вегас хотыг нарны панелиар  гэрэлтүүлж байна. Өндөр хүчин чадалтай эрчим хүчийг хий хоосоноос гаргаж авдаг технологид нь хүн төрөлхтөн дурлаж байгаа юм. Хятадууд биднийг утаанаас салгах хүн бол Элон Маск гэж харах болов. Тийм учраас 167 тэрбум ам.доллар сэргээдэх эрчим буюу дээврийн хавтан үйлдвэрлэх компаниудад өгөх гэж байна.

Нарны эрчим хүчээр машин, онгоц,пуужин хүртэл хөөргөх бодолтой, цаг үеэсээ тасарчихсан Элон Максын дэвшилтэт технологи монголчуудыг утаанаас салгаж, хүүхэд багачуулын ирээдүйг аварна. Элон Макс илтгэлдээ “Сэргээгдэх эрчим хүчинд мөнгө хамаагүй, хүн төрөлхтний тусын тулд  би хийж байна” гэсэн байдаг. Тэр аврах гээд байгаа байгаль дэлхий, озоны давхарга, хүн төрөлхтөнд монголчууд бид багтдаг юм байгаа биз дээ.

 ardchilal.mn


2017-01-20 15:59:51