“Монгол барби” О.Оюунцэцэг унжсан хөх, язарсан гэдсээрээ бахархав

Австралийн телевизэд сэтгүүлч, редактороор ажиллаж байгаад эх орондоо хэсэг хугацаанд амьдрахаар ирэхдээ О.Оюунцэцэг хэний ч танил бус нэгэн байлаа. “Ийгл” телевизэд нэлээд хэдэн сар мэргэжлийнхээ дагуу ажилласан тэрбээр томоохон компанийн менежерээр ажилд орж, төд удалгүй Австрали орныг дахин зорьсон юм. Цахим ертөнцийн фэнүүдээсээ “Монгол барби” нэр зүүж, гоо сайхны олон төрлийн мэс засал хийлгэсэн гэгдээд байгаа тэрбээр бага насандаа тохиолдсон гашуун түүхээ олонд дэлгэж, хөөрхөн царайныхаа нууцыг задалсан удаатай.

Анхны амьдрал нь бүтэлгүйтэж, хөөрхөн хүүтэйгээ хамт харийн орныг зорьсон О.Оюунцэцэг өдгөө гадаад залуутай хамт амьдардаг бөгөөд хэн хүнээс дутахааргүй бийлэгжүү нэгэн болжээ. Тэрбээр өнгөрсөн оны сүүлчээр өөрийн нэрний товчлол бүхий “Ogii” брэндийн туфлиэ олонд танилцуулж, хүсэл мөрөөдлийнхөө нэгээхэн хэсгийг биелүүлж чадсан. Охид хүүхнүүдийн шохоорхлыг ихэд татаж буй шинэхэн бүтээгдэхүүнээ гоёмсог цүнхтэй хослуулж, цаашид загварлаг хувцас гаргахаар зэхээд байгаа “Монгол барби” маань өнөөдөр ийм мэдэгдэл хийжээ.

Усны хувцастай хагас нүцгэн зургаа тэрбээр “Би албаар энэ зургандаа фотошоп хийлгээгүй юм! Бусад ээжүүд хараг! Би төгс эмэгтэй биш гэхдээ ээж хүн... (Өөр зөндөө зургууд байгаа удахгүй вэб сайт дээр тавигдана) Яадаг юм бэ, миний хөхийг хараад “Пүү паа, сэжгийн юм бэ. Ямар заваан язарчихсан гэдэстэй хүүхэн бэ” гэж уулга алдагсад сонс!
Хүүхдээ хөхүүлсэн ээж бүр ийм! Намайг ийм болгосон үрдээ би гомдоллоогүй байхад хэн ч биш хүмүүс амныхаа зоргоор доромжлох!!! Ямартаа ч хүү минь “Ээжээ, та усны гүнж шиг харагдаж байна” гээд титэм зүүгээд өгчихөж! Яадаг юм бэ, эвдэрсэн биетэй ч ээж байх гоё шүү дээ. Үүнээсээ ичих ёстой юу!!!” хэмээн бахархаад авчээ.


2017-01-20 17:12:19