Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Давос хотод болсон Дэлхийн эдийн засгийн форумын (WEF) үеэр юу ярьсан бэ?

Ази Европийг холбох шинэ торгоны зам тавих төслийн хөрөнгө оруулалт болон нөхөөн сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг галт тэргийг хэрхэн төлөвлөх вэ зэрэг асуудлыг торгоны замын үр ашиг хэлэлцүүлэгт ярилцсан бөгөөд энэ үеэр Монгол улсын байр суурийг ерөнхийлөгч “2016 онд миний бие ОХУ-н ерөнхийлөгч Владимир Путин болон хятадын ерөнхийлөгч Си Жиньпин нартай гурван талт уулзалт хийж, гурван улсын хооронд эдийн засгийн гүүр үүсгэх талаар гэрээнд гарын үсэг зурсан билээ. Монгол улс хоёр хүчит гүрний дунд оршдог, 1.5 сая квадрат км бүхий өргөн уудам газар нутагтай, дэлхийд газрын баялагаараа тэргүүлэх 10 улсын нэгд тооцогддог. Тийм ч учраас энэхүү шинэ торгоны замын төсөлд Монгол улс оролцох нь зүйтэй. Анхнаасаа л торгоны зам Монголын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байсан. Эрт үед Европ болон Азийг холбож байсан торгоны зам Монголын Эзэнт гүрний үед үүсгэн байгуулагдаж байсан. Шинэ торгоны зам тавих төсөлд Монгол улс оролцох нь зайлшгүй бөгөөд энэ нь манай улсын хэтийн хөгжлийн нэг төлөв зам юм” хэмээн илэрхийлжээ.


2017-01-23 13:09:46