Отгонбилэгийн Содбилэг яагаад чимээгүй болов?

УИХ-ын гишүүн агсан, бурхан болж одсон аавыг минь өөрийгөө хамгаалж үг хэлэхгүй учраас С.Зоригийн хэрэгт холбож,өөрийн малчин ба тогоочоороо С.Зориг агсныг захиалгаар алуулсан гэсэн улс төрийн зорилготой зохиол бичигдэж,аавыг минь дахин хэлмэгдүүлэх гэж байна гэж хэлсэн. Монголоо гэсэн сэтгэлтэй, хоёулаа учир битүүлгээр нас барсан энэ хоёр хүнийг хооронд нь холбох юм гэнэ. Холбох сэжүүрээ ч олсон юм гэнэ..." гэсэн юм. Үнэхээр ч үүнээс хойш С.Зоригийг хөнөөсөн хэрэг шуударч, улмаар шүүх иргэн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт хүний амь насыг захиалгаар, онц хэрцгийгээр хөнөөсөн гэж үзэн, ялласан билээ.

Гэвч энэ бүх үйл явц өрнөж байх үед УИХ-ын гишүүн Отгонбилэгийн Содбилэг яллагдагчдийг өмөөрч, ганц ч үг дуугаралгүй огт чимээгүй болсон юм. Харин УЕПГ-аас С.Зориг агсны амийг хөнөөх захиалга өгсөн этгээдийг илрүүлэх, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах ажлын хэсгийг байгуулахтай зэрэгцэн, Ш.Отгонбилэг агсны найзуудын эзэмшлийн хэвлэлүүдээр Ш.Отгонбилэгийн үйл хэргийг сайн талаас нь харуулсан баримтат нэвтрүүлгүүд цацагдаж эхлэв. С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэг үүсэх үед нэг шуугиантай мэдэгдэл хийгээд л дахин энэ талаар дурьдалгүй чимээгүй болсон Отгонбилэгийн Содбилэг уг хэргийн захиалагчдыг яллах шүүх хурал эхлэх үед л дахин дуугарч магадгүй юм. Юутай ч тэрээр одоо бол С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай асуусан хэвлэлийнхнээс дөлж, чимээгүй байхыг илүүд үзэж буй бололтой.

П.Энхмандах
www.sonin.mn


2017-01-24 09:28:50