90-ээд оныхон бид бол СҮҮЛЧИЙН ХҮМҮҮС

 90-ээд онд төрсөн бид бол видео тоглоом анх тоглосон үеийнхэн, хатаасан банана, хөлдүү алим, цагаан самар, зоос хариултанд авч, 50-ын ундаа, наалддаг зурагтай бохь, уулын оргил булаацалдаж, чулуугаар байлдаж, фм-ээс кассет нь дээр дуу хуулдаг байсан сүүлчийн үе, кассет тоглуулагч, чат өрөөний анхдагчид, цагаан мод шидэж,  үсээ хашааны завсараар харж буй мэт засуулж, бундын тамгийн өгүүллэгэнд мэлмэртлээ уйлж, дээсэнд орж, Чанву ахад дурлаж, байрныхаа гадаа усаар байлдаж, ангийхаа хөвгүүдэд цасаар угаалгаж шоглуулсан ч олон юм ярьдаггүй байсан гайхалтай түүхийн гэрчид.

Сега тоглоомны танк хоёр гараар үзэж, 30 машины дотор дуу сонсон баярлаж, диско печень идэж, Супер Мариог хашраадаг байсан сүүлчийн үеийнхэн. Бид хамгаалалтын дэргүй машинаар аялаж, түнэлийн уруу чаргаар гулгаж, гүйдэг матак, баавгайн чихдэж, гap утасгүйгээр амьдардаг байсан азтай үеийнхэн. Бид 24-ийн чихэр идэж, флетиканы цагаан төмрөөр цасан дээр гулгаж, тараг ууж сахал тавьдаг, эмээгийн боорцгийг идэж, нокио барьвал бөөн баяр болдог байсан сүүлчийн үеийнхэн. Бороо ороорой  гэж Оросын маамуу дууддаг байсан гэнэн үеийн гэрчид.

Бид нэг нэгэндээ дурлаж захиа бичдэг, таалагдсан охиныхоо гэзэгнээс зулгааж уйлуулдаг сүүлчийн үеийнхэн. Бидэнд HD тв, хавтгай дэлгэц, mp, Facebook, chat,  Twitter, iPhone , Snapchat, Инстаграмм , We Chat, Melon, интернэт байгаагүй, гэхдээ л бид хамгийн торгон мөчүүдийн эзэд...

Н.Мичидмаа


2017-01-27 10:43:49