Хувцсандаа даруулж үхсэн явдал Испанид гарчээ.

La Vanguardia сонингийн мэдээлж буйгаар энэ гэр бүлийн гишүүд Диогенийн синдромоор өвчилдөг байжээ. Энэ төрлийн өвчтөнгүүд  нь өөрийгөө хэт их үл тоомсорлох, хуучин эд зүйл цуглуулах, бүх зүйлд ямар ч сэтгэлгүй хандах зэргээр өөрийгөө нийгмээс тусгаарладаг байна.

Шинжээчдийн үзэж буйгаар шөнө тэдний дээр баахан хувцастай шүүгээ унаж, маргааш өдөр 18 настай том охин нь тэднийг хувцсандаа даруулж үхсэн байсныг олжээ. Тэрээр шөнөжингөө интернетэд сууж, өдрийн 2 цагт сэрээд өрөөнөөсөө гарах гэтэл хаалгаа онгойлж чадаагүйн улмаас хөрш айл руугаа оржээ. Гэртээ ороход шалаар нэг хөглөрсөн хувцсан дундаас охин дүүгийнхээ гарыг харжээ. Айгаад хөрш өвгөнөө дуудахад тэр нь цагдаад мэдэгджээ.

 

Эх сурвалж http://www.lavanguardia.com/

Орчуулсан Батсүх Хулан


2017-01-30 16:03:59