Сингапур улс нүүрсхүчлийн хийнээс татвар авдаг зүүн өмнөд Азийн анхны улс болно

Сингапур улс 2019 оноос эхлэн нүүрсхүчлийн хийний татвар авах хуулийг төлөвлөж байгаа аж. Энэ хуулийн хүрээнд арлын орны эрчим хүчний хөлс нэмэгдэх ба агаар бохирдуулж буй гол бохирдуулагч болох 30 гаруй эрчим хүчний станцуудаас ч татвар авах юм.

1 тонн нүүрсхүчлийн хий болон бусад 5 төрлийн хүлэмжийн хийнээс 10-20 Сингапур долларын татвар авах болно хэмээн Санхүүгийн яамны сайд Хен Сви Кейт 2017 оны төсөв батлах үеэр мэдэгджээ.

“Хүлэмжийн хийн хэмжээг багасгах эдийн засгийн хувьд хамгийн зохистой арга нь энэ татварын хууль юм. Үүний дүнд хүн бүр зохистой арга хэмжээг авах болно. Цаг агаарын өөрчлөлтөөс болоод Сингапур улс далайн усанд живэхаюултай болоод байна. Олон улсын нийгэмлүүгэдтэй хамтран бид энэ асуудлын эсрэг тэмцэх ёстой” хэмээн тэр мөн онцолжээ.

Хэрэв Сингапур улс нүүрсхүчлийн хийнээс татвар авч эхэлбэл энэ төрлийн татвар авдаг зүүн өмнөд Азийн анхны орон болох юм.

 

 

Эх сурвалж: www.bloomberg.com

Орчуулсан: Б.Хулан


2017-02-22 09:45:51