Д.Дагвадорж: Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай!

Монгол түмний хайртай хүү, Мэргэжлийн сүмогийн Их аварга Асашёорюү Д.Дагвадорж Манлай баатар Дамдинсүрэн түүний хүү Долсон вангийн тухай хийсэн нэвтрүүлгийг үзээд өөрийн цахим хуудаснаа доорх зүйлийг бичжээ.

"Эх оронч Манлай вангийн удмын эмээтэй холбогдох арга байна уу?"

"Сэтгэл эмтэрч зүрх шимшрэв. Миний шүтээн энэ хүний үр сад ингэж явааг дөнгөж сая харлаа. Энэ эрхэм түүхэн хүний хөрөг зургийг хүсэн байж зуруулж ажлынхаа үүдэнд залсан билээ. Агуу эх орончдын үр сад ингэж явах учиргүй.... Эвий минь миний эмээгээс ялгаа юу байх вэ. Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай! Хийнээ......!!!!"

"Манлай баатар Дамдинсүрэнгийн хүү Долсон вангийн зээ охин Лхамжав гуайд өөрийн зүгээс эх үрсийн баярыг тохиолдуулан Дархан хотод 2 өрөө байр бэлэглэж байгааг уламжлаарай. Эх оронч миний шүтээн өвөг дээдсийн сүнс амирлах болтугай!" хэмээсэн байна. 

Монголын тусгаар тогтнолын төлөө Бүх амьдралаа зориулж босоогоороо шоронд нас нөгчсөн баатарлаг Эх орончийн зээ охин Их аваргын буянаар ийнхүү хоёр өрөө байртай болжээ. 

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ


2017-05-18 16:42:10