“Берлин” брэнд “Орчин үеийн технологи нэвтрүүлэгч бүтээгдэхүүн”-ээр шалгарлаа

 

“Берлин” брэнд нь Азид анхдагч технологи болох М.А.Р технологиор үйлдвэрлэгддэг гэдгээрээ онцлогтой юм.

Мөн “Мах импэкс” компанийг үзэсгэлэнгийн “Үлгэр жишээ” оролцогч байгууллагаар өргөмжлөв.

“Улаанбаатар түншлэл” олон улсын үзэсгэлэн яармаг нь өдгөө 42 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бол “Мах Импэск” ХК нь тав дахь жилдээ ийнхүү амжилттай оролцож жил дараалан амжилт үзүүлж байгаа юм.

“Берлин” брэнд нь дэлхийг дайлах монгол брэнд болсон байна гэдгийг зохион байгуулах хорооныхон шагнал гардуулах үеэрээ онцолж байлаа.

 


2017-09-12 14:49:52