“БНХАУ-руу бараа, бүтээгдэхүүн экспортлодог аж ахуй нэгжүүдэд тулгарч буй худалдааны саад тотгор” сэдэвт уулзалт

 

БНХАУ-руу бараа, бүтээгдэхүүн экспортлоход тулгарч буй худалдааны саад тотгорыг тодорхойлох зорилгоор экспортлогч аж ахуй нэгж, Хүнсчдийн холбооны төлөөлөлтэй 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газар, Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газар, Итгэмжлэлийн газраас уулзалт зохион байгуулж, санал хүсэлтийг нь сонслоо.
Уг уулзалтаар худалдаанд тулгарч буй техникийн саад тотгорыг хэрхэн арилгах, Стандарт, хэмжил зүйн газраас баримталж буй бодлого, Тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн юм.


2017-09-26 19:26:47