Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулиар ажлын хэсэг хуралдана

Өнөөдөр хоёр ажлын хэсэг хуралдана. Тодруулбал, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн  төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд,

Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд хуралдах юм. 

Мөн хоёр байнгын хороо хуралдана. Тодруулбал, .Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцэнэ. Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүн 2017.02.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.-ийг хийнэ. 


2017-12-05 10:09:49