Мацүмото Хитоши: Харүмафүжи зодог тайлах шаардлагагүй байсан юм

Японы телевизийн нэрт хөтлөгч, инээдмийн жүжигчин Мацүмото Хитоши “Фүжи” телевизийн “Wide na Show” /ням гарагийн 10.00/ нэвтрүүлэгтээ их аварга Харүмафүжи зодог тайлсан талаар ярьжээ.

Тэрбээр “Харүмафүжи аврага зодог тайлах шаардлагагүй байсан гэж бодож байна. Яагаад сүмогийн холбоонд зодог тайлах хүсэлтээ аваачиж өгснийг нь ер ойлгохгүй юм. Тэр их шударга хүн юм. Уушийн газарт янз бүрийн зүйл болдог ч, тэр жирийн хүн биш.  Гадна талаас нь харчихаад, тэнд хүчирхийлэл хэрэггүй гэж ярих нь утгагүй хэрэг. Бэлтгэл сургуулилт, чанга хатуу гар дор л хүчтэй бөхчүүд байдаг юм” гэж ярьсан байна.

 Түүнчлэн, “Япон бөхчүүд тэднээс хүчтэй байж чадаагүй. Монгол дахь сүмогийн холбоо ч биднийг хууль бус ажиллагаа явуулж, тэмцэлдэж байна гэж бодож байгаа. Монгол хүмүүс ч япончуудыг ялагдаад ирэхээрээ хавчиж байна гэж харж байна” гэх зэргээр ярьжээ.


2017-12-05 22:45:50