Хүний амьдралын утга учир бол үр хүүхэд байдаг

Криштиану Роналду


32 настай хөлбөмбөгчин өнгөрсөн сард дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авсан билээ. Түүний найз бүсгүй модель Жоржина Родригесоос охин Алана нь төрсөн бол долоон настай Криштиану, нэг ой ч хүрээгүй байгаа ихрүүд Ева, Мэтью нар нь тээгч эхээс төрсөн юм.

Бэйонсе болон Жей Зи


35 настай дуучин Бэйонсе, 47 настай рэпер Жей Зи нар өнгөрсөн зун ихэр хүүхэдтэй болсон билээ. Том охин нь таван настай.

Анна Седокова


Оросын сайхан бүсгүйчүүдийн нэг 34 настай Анна Седоковагийн том охин нь 12 настай. Охины аав нь 2014 онд хорвоог орхисон хөлбөмбөгчин Валентин Белькевич бол зургаан настай Моника охин хоёр дахь нөхөр бизнесмен Максим Чернявскийнх. Харин дөрөвдүгээр сард төрсөн хүү Гекторынхоо эцгийг бүсгүй ихэд нууцалж байгаа ч 25 настай бизнесмен Артем Комаров гэх яриа гарчээ.

Тори Спеллинг


“Беверли-Хиллс 90210” цувралын од 43 настай Тори Спеллинг, түүний нөхөр жүжигчин, продюсер Дин Макдермотт нар өнгөрсөн гуравдугаар сарын эхээр тав дахь хүүхдээ өлгийдөн авсан.

Фаррелл Уильямс


Дуучин Фаррелл Уильямсын эхнэр 36 настай модель Хелен Ласичан хоёрдугаар сард гурван ихэр хүүхэд төрүүлсэн билээ. Тэдний том хүү Рокет нь найман настай. Түүнийг алдарт Элтон Жоны “Rocket Man” дууг бэлгэдэн ийнхүү нэрлэжээ.

Зои Салдана


Жүжигчин Зои Салдана болон зураач Марко Перего нар өнгөрсөн хавар тээгч эхийн тусламжтайгаар хүүтэй болжээ. Тэд 2013 онд гэрлэж, Зои ихэр хүүхэд төрүүлсэн билээ.

Мел Гибсон


61 настай Мел Гибсон энэ жил есөн хүүхэдтэй болсон билээ. Түүний найз бүсгүй 25 настай Розалинд Росс хүү төрүүлсэн бол жүжигчинд хуучин эхнэр Робин Мураас нь төрсөн долоон хүүхэд бий. Мөн орос бүсгүй Оксана Григорьевагаас төрсөн нэг охинтой.


2017-12-07 18:41:07