Нисдэг машины захиалга авч эхэллээ

Данийн "PAL-V" хэмээх компани нисдэг машины захиалгыг $399,000 доллараар авч эхэллээ. Захиалагч нартаа ирэх жилийн сүүлээр хүргэхээр төлөвлөөд байгаа бөгөөд түүнийг Liberty хэмээн нэрлэдэг. Газар, агаар ангиллын 2 хөдөлгүүртэй тус машин нь 635 кг орчим жинтэй. 2 хүний суудалтай бөгөөд 100 литрийн шатахуун бактай. Ингэснээр Шатахуун нь дангаараа 72 кг орчим жинг эзлэх юм байна.


2017-12-18 23:09:58