Эрдэнэтийн “хувьчлалын” эргэн тойронд:

жил тойрон бужигнуулсан Эрдэнэтийг тойрсон асуудлын талаар үзэгч та бүхэнд бид зориуд тоймлосон мэдээлэл хүргэхээр бэлтгэсэн юм. Дэлгэрэнгүйг нь хүлээн авна уу?
Эрдэнэтийн “хувьчлалын” эргэн тойронд:
6-р сарын 1. Ростек компаниас МУ-ын Засгийн газарт өөрийн эзэмшлийн 49%-ийг Монголиан копер корпорацид зарахыг зөвшөөрч байна гэсэн албан бичиг ирүүлжээ.
6-р сарын 2..ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев МУ-ын Засгийн газар зөвшөөрвөл Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг худалдахыг зөвшөөрч байна гэсэн захирамж гаргажээ
6-р сарын 13. Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн шийдлийн Засгийн газрын ээлжит хуралдаан болж, уулын баяжуулах Эрдэнэт үйлдэрийн Оросын мэдлийн 49%-ийг худалдахаар Ростехийн тавьсан бүх нөхцлийг зөвшөөрсөн нууцын зэрэглэлтэй тогтоол батлан гаргав. Тогтоолд Сангийн сайд биш Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат гарын үсэг зурсан байдаг.Хуралдаанд оролцсон сайд нар бүгд дэмжжээ
6-р сарын 17 болон 20. Оросын талын 49%-ийг эзэмшиж байсан Ростех компанид төлбөрийг нь ХХБ-ын төлөөний компани болох Монголиан копер корпорацид бүрэн шилжүүлжээ.Эрдэнэтийн 49%,Монголросцветмет нэгдлийг нийлүүлээд 400 хүрэхгүй сая доллараар худалдан авч, Монголросцветмет дөнгөж 4,5 сая доллараар зарагджээ
6-р сарын 27. Сангийн сайд асан Б.Болор 255,256 гэсэн хоёр тушаал гаргаж,шинээр 49%-ийг эзэмшигчийн бүх тулган шаардлагыг хүлээн авав. Гэвч 3 сарын дараа Ж.Эрдэнэбатын тэргүүлж байсан Засгийн газраас томилогдсон шалгалтын ажлын хэсгийн дээрхи тушаалыг хууль бус болохыг нь тогтоосон юм.
6-р сарын 28. ХХБ-ын компани болох Монголиан копер корпораци Оросын мэдлийн 49%-ийг бүрэн авав Ингэж дээрхи 2 үйлдвэрийн удирдах эрх мэдлийг ХХБ болон Монголиан копер корпораци авч, төрийн мэдлийн 51%-ийг эзэмших эрхээ Засгийн газар бүрэн алдав.Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хэвлэлийн бага хурал хийж, Эрдэнэт үйлдвэр 100% Монгол Улсын өмч болсон гэж мэдээлэв. УИХ-д оруулж хэлэлцүүлэх цаг хугацааны боломжгүй байсан гэж тайлбарлалаа.Мөн өдөр МАН эсэргүүцсэн мэдэгдэл гаргасан юм
6-р сарын 28.ХХБ-ны дэд захирал О.Орхон Монгол ТВ-д ярилцлага өгч,2 жилийн өмнөөс энэ ажил хийгдэж эхэлсэн гэх үг алдав.Хувиа зарахад хүртэл МУ-ын Засгийн газар давуу эрхтэйгээр авах ёстой байтал арилжааны нэг банк өмнүүр нь оролцоод эхэлсэн нь хуйвалдаан байсныг нь улам бүр нотлов.
7-р сарын 27. Ерөнхий сайдын захирамжаар Эрдэнэтийн 49%-ийг худалдан асуудлыг шалгах ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбатаар ахлуулан байгуулажээ.Энэ асуудлыг шалгуулахаар УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр ЗГ-т санал хүргүүлэсэн байлаа
8-р сарын 5. Ерөнхий сайдын захирамжаар 5 сайд оролцсон ажлын хэсэг байгуулагдаж энэ асуудлыг шалгаж эхэлсэн боловч ямар нэгэн шийдвэр гаргасангүй сар болов. Хэвлэлүүд төдийгүй МАН-ын бүлгийн зарим гишүүн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шууд нөлөөлж байна гэж хардаж эхэлсэн юм.
8-р сарын 25. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр Хөтөлийн цемент шохойн үйлдвэртэй худалдан авалт хийх 100 тэрбумын өртөгтэй 2 гэрээг нууцаар байгуулав.
9-р сарын 29. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж энэ худалдан авалт хуйвалдаан луйвар болсон.Эрдэнэт үйлдвэрийн төрийн мэдлийн 51% байхгүй болсон гэж мэдэгдэв.
10-р сарын 5. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариу мэдэгдэл хийж,Ц.Нямдорж аврагчийн дүрд тоглохоор шийдсэн байна гэж мэдэгдэв Энэ бол хувьчлал биш худалдан авалт хэмээн хувийн компанийг өмөөрчээ
10-р сарын 6. Эрдэнэтийн 49%-ийг зарах ажлыг Элбэгдорж зохион байгуулсан гэж УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж мэдэгдэв.Эрдэнэт үйлдвэртэй холбоотой Сангийн сайд асан Б.Болорын гаргасан хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгоно гэж Ерөнхий сайд Ж:Эрдэнэбат мэдэгдэв.Энэ өдөр УИХ дахь МАН-ын бүлэг Эрдэнэтийн 49%-ийг худалдан авсан асуудлыг шалгасан ЗГ-ын ажлын хэсгийн мэдээллийг сонсов. ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат ХБХ хийж мэдээлэв.
10-р сарын 25. Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэв. 49%-ийг хувьчлах шийдвэр гаргасан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг оролцож, Ростех компаниас Засгийн газарт Орос Монголын хуулийн этгээдээс ямар үнэ ханшаар худалдан авахаар болсон тухай албан бичиг ирүүлснийг мэдээлж, шийдвэрээ гаргаснаа хүлээн зөшөөрсөн юм
10-р сарын 25. Эрдэнэт үйлдвэрийн хувьчлал хуудуутай болоод зогсохгүй улстөр эдийн засгийн олигархи бүлэглэлүүд хувьдаа завшсан байж магадгүй гэж хэмээн ЗГ-ын ажлын хэсэг нягтлан шалгаад УИХ-д тайлангаа мэдээлсэн юм. Үндсэн хууль болон олон улсын гэрээний 7 заалт зөрчсөн гэж дүгнэсэн юм
2017 оны 2-р сарын 10. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үдээс хойш “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлыг хэлэлцлээ.УИХ-ын гишүүдийн зүгээс энэхүү асуудлыг хэлэлцэх үед Монгол Улсын Ерөнхийлөгчийг байлцуулах ёстой гэсэн санал гаргаж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы танхимд хүрэлцэн ирж, гишүүдэд хандан өөрийн байр сууриа илэрхийлж байсан юм. Дараа нь санал хураалт явуулж, гишүүдийн 80 хувийн саналаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монгол төрд буцаан авах тогтоолын төслийг баталлаа. Ийнхүү “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь төрийн мэдэлд шилжсэн юм.
2017 оны 3-р сар. УИХ-ын 2”-р тогтоолын дагуу Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ЗГ-ын хуралдааны үеэр холбогдох хууль тогтоомжинд нийцүүлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ыг 100 хувь төрийн төлөөллөөс бүрдүүлхийг даалгасан. Ингэж ТӨБЗГ, ОӨУБЕГ-ууд ТУЗ-ийн гишүүдийг төрөөс томилж баталгаажуулав
2017 оны 10-р сар.УДШ-ийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Монголиан коппер корпорейшн ХХК-ийн нэхэмжлэлтэй, МУ-ын Засгийн газар, ТӨБЗГ,ОӨБЕГ-т холбогдох захиргааны хэргийг хэлэлцэв. Анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаав.
2017 оны 12-р сар.УДШ-ийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийн 49% бол Монголын зэс корпорацийн өмч мөн гэсэн шийдвэрийг гаргав. Улмаар Эрдэнэт үйлдвэрийг 100% төрийн өмчид бүртгэж авсан тогтоолыг хүчингүй болгож, ТУЗ-ыг нь хүчингүй болгосон юм. Энэ корпораицн захирал Ц.Пүрэвтүвшин УДШ-ийн хяналтын шаны шүүхийн шийдвэрийн дагуу хувьцаа эзэмших эрхийг сэргээж өгөхийг Ерөнхий сайдаас шаардав.
2018 оны 1-р сарын 4. Эрэдэнт үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байсан талд 400.27 сая ам.доллар төлснийг УИХ-ын 23 дугаар тогтоолын дагуу харилцан суутгал хийж шийдвэрлэхийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Ингэснээр нэг их наяд 31 тэрбум төгрөгтэй тэнцэх харилцан суутгах шийдвэрийг гаргалаа


2018-01-05 14:14:41