Гэр бүлтэй хүнтэй орооцолдсон гэх дуучин Анхмаа түүнийгээ батлахаар шийдэв үү

Хайрын дууч эхнэртээ гэрлэх саналаа залуусыг атаархтал романтик тавьж, хайрын илэрхийлэл болсон хөөрхөн охиноо өлгийдөж аваад удаагүй байхдаа хосууд хоёр тийш болцгоосон. Гэвч хэн хэн нь салалтынхаа талаар ам нээх дургүй. 

Жүжигчин Т.Билэгжаргалын тухайд гэргийгээсээ салсан уу үгүй юу "playboy" сэтгүүлийн нүүрийг чимсэн бүсгүйтэй "жиг" ургуулаад зогсохгүй түүнийгээ ч олон нийтээс нуугаагүй. 

 Дуучин Г.Анхмаагийн тухайд экс нөхөр Т.Билэгжаргалаас өөр эртэй нэр холбогдож үзээгүй. Харин жүжигчин бүсгүйг саяхнаас  Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон гэх залуутай хамтын амьдралаа эхлүүлсэн хэмээжээ. Түүгээр ч зогсохгүй учир ургуулсан залуугийнхаа эхнэр, хоёр хүүхдээс салгах гэж байна гэх мэдээлэл тархаад байсан.Одоо бүүр түүнийг "баян " амрагтайгаа гадаадад зугаалж явна хэмээн шуугих болжээ.  Учир нь түүний зургийг хэн дараад байна гэдэг хардалтаас үүсэлтэй гэнэ. 


2018-01-08 17:25:36