Д.МУРАТ: ЧИ ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ, БИ БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ НАЙЗ

2016 онд Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдсон Д.Мурат тус аймгийн төрийн албанд ажилладаг Б гэгч эмэгтэй рүү ёс бус зураг явуулж, өөрт нь болон ар гэрт нь сэтгэл санааны дарамт учруулан, биед нь хэд хэдэн удаа халдсан талаар хохирогч гэх эмэгтэй хэвлэлд мэдээлж, энэ талаарх мэдээлэл, зураг хөргүүд нийгмийн сүлжээгээр тарав. Гэвч, иргэн Б энэ хэргийг хууль, цагдаагийн байгууллагаар шалгуулах гэж хөөцөлдөж байгаа боловч хэрхэх нь тодорхойгүй байна. Учир нь хохирогч гэх эмэгтэйн өгүүлснээр, саяхан УИХ гишүүн Д.Мурат түүнд ингэж хэлсэн гэнэ:

“Олон хүн миний талд байгаа. Тиймээс чи юу ч хийж чадахгүй. Би Баттулга Ерөнхийлөгчтэй найз. Тиймээс миний талд шийдвэр гарна. Та нар хуулиар юу ч олж долоохгүй.” 

 

Б гэх эмэгтэй одоо маш их айдастай байна. Хэвлэлийн эх сурвалжийн мэдээлснээр, иргэн Б “…Хэрэв надад ямар нэгэн зүйл тохиолдвол Мурат гишүүнтэй холбоотой байх болно. Энэ тухай гэр бүлийнхэндээ ч гэсэн хэлж байгаа. Надад одоо дэлгэж байгаагаас ч илүү ноцтой олон мэдээлэл байгаа гэдгийг хэлье” гэж хэлжээ.


2018-01-09 10:07:03