Дуучин Ука эхнэр хүүхдээс нь салгаж суусан гэгдэх нөхөртэйгээ анх удаа...

Ганц бие явахдаа уран бүтээлийг тултал хийж өөрийгөө олон өнцгөөс харуулж байсан түүнийг нөхөрт гараад бусдын жишгийг даган алга болох биз дээ хэмээн бодогчид цөөнгүй байв. Удалгүй дуучин Ука жирэмсэн гэх шуум тархсан ч  тэрээр уран бүтээлээ хийсээр байсан. Түүний нөхөр ямар азтай залуу байх бол гэж хүлээлт үүсгэж байсан ч тэрээр танилцуулаагүй. Үүнтэй нь холбогдуулан дуучин Укаг эхнэр хүүхэдтэй хүнийг салгаж авч суулаа гэх цуурхал газар авсан ч албан ёсоор тийм биш гэдгийг өөрөө хэлсэн байдаг.

 

Харин тэрээр "UB COMEDY"-д нугасгүй бөгөөд нөхөртэйгээ хамт мэр сэр үзэгддэг нь олны хараанд өртжээ. 


2018-01-09 10:25:14