Эдгээр хэсгүүдийн харласан арьсыг цайруулах шилдэг аргууд

Хүзүү, суга болон гуяны дотор талын харласан арьсыг 15 минутанд цайруулах бэлдмэл бэлтгэх гэрийн арга:

Гэрийн нөхцөлд бэлтгэх эмчилгээний орцонд дараахь зүйлс багтана:

  • Дээд зэргийн цэвэр оливын тос 1 цайны халбага
  • Далайн давс 1 цайны халбага
  • Хүнсний сода 1 цайны халбага

Дээрхи орцуудаа нийлүүлэн аяганд холих бөгөөд зөөлөн крем шиг холимог бий болно. Холимогоо түрхэх шаардлагатай хэсэгтээ түрхээд 15 минут байлгасны дараа хүйтэн усаар угаан арилгана. Харласан хэсэг арилах хүртэл энэ бэлдмэлээ 7 хонот 3 удаа түрхэх хэрэгтэй. Энэ аргыг хэрэглэхийн зэрэгцээ Е аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэн ба ус их хэмжээгээр ууж байгаарай. Мөн наранд гарахдаа нарны тос хэрэглэж хэвшээрэй. 

Мөн эдгээр хэсгийн харласан арьсыг цайруулах бас нэгэн арга бол шавар, сүү, лемоны холимог юм. Аяганд сүү болон лемоны шүүс хийгээд дээр нь цагаан шавар нэмж сайтар хутган холимог болгоно. Мөн л харласан хэсэгтээ түрхэн 15 минут байлгасны дараа хүйтэн усаар угааж арилгана. 

Дээрхи 2 бэлдмэл нь маш үр дүнтэй бас гэрийн нөхцөлд гарын доорхи орц материалаар бэлтгэн хэрэглэж болох энгийн аргууд юм. Хэрэв танд таалагдсан бол бусадтайгаа хуваалцахаа битгий мартаарай. 

Орчуулсан: Ц. Дулмаа 

 


2018-01-09 17:10:36