Г.Номуундарь охины хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэлээ

УИХ-ын гишүүн асан, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь олон нийтийн сүлжээнд өөрийгөө болон хамаатны охин дүүгээ бусдын хүчирхийлэлд өртсөн хэмээн мэдэгдэл хийсэн. Улмаар мэдэгдлийн дагуу ЦЕГ-аас шалгаж эхэлсэн юм.

Мөн Г.Номуундарийн аав сайд асан Д.Ганхуяг ЦЕГ-ын дарга, хурандаа С.Баатаржав, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан нарт хандан гомдол гаргажээ. 

Тэгвэл уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тус хэргийг хар тамхины, хүчингийн гэж хуваан тус тусад нь шалгаж эхэлсэн аж. Хар тамхины хэрэгт охины бичлэгт дурьдагдсан бүх хүмүүсийг шалгаж байгаа бол хүчингийн хэрэгт хоёр залууг холбогдуулан шалгаж байна. 

Өнөөдөр охины өмгөөлөгч 12.00 цагаас мэдээлэл хийнэ. Уг мэдээллийг та бүхэнд эргэн мэдээлэх болно. 


2018-01-10 10:15:18