Эвхдэг машин бүтээжээ

Японы “Four link Systems” компани машинаа зогсоолд байрлуулах асуудлыг хөнгөвчлөх зорилгоор “Earth-1” эвхдэг цахилгаан машиныг зохион бүтээжээ.

26755283_1994954267430263_2022412078_n

Роботтой төстэй машины зургийг Кунио Окавара болон хүүхэлдэйн киноны зураач Гундам нар гаргасан байна. Машины арааг ашигласнаар робот болгож хувиргах боломжтой. Ингэснээр машины дөрвөн дугуй нийлж ро­бо­тон машины хөл болдог ажээ. “Энэ зөвхөн машин биш, хөдөлдөг өмсгөл” гэсэн байна. Мөн хүн жолоодоход зориулсан хөл тоормос, жолооны хүрдийг машинд суурилуулжээ. Тооромсны гэрлийг нь машины гадна байрласан том далавчин дээр суулгаж өгчээ. “Four link Systems” компаний захирал Хироми Киношита Тоёотогоос илүү сайн машин бүтээх нь энэ машиныг зохион бүтээх гол санаа байсан” гэв. Харин таван жил бүтээсэн энэ машиныг старт-ап загварын машины үзэсгэлэнд хэзээ тавих нь тодорхойгүй байгаа юм. Энэ машин нь найман сая иенийн үнэтэй ажээ.

Жолооч хүнд тулгардаг бэрхшээлийн нэг бол зогсоол олж машинаа байрлуулах байдаг. Үүнийг шийдэхзорилгоор Японы нэг компани эвхдэг машин бүтээсэн байна.

Х.Оюунболд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


2018-01-10 12:10:48