Увс нуурын давсыг савлан худалдаалж эхэллээ

Одоогоор "Эко давс” нэртэй уг бүтээгдэхүүн зах зээл дээр борлуулалт сайтай байгаа аж. Ямар нэгэн химийн бодис ороогүй, экологийн цэвэр бүтээгдэхүүн болох "Эко давс”-ыг Улаанбаатар хот болон бусад аймаг, цаашлаад гадагшаа экспортод гаргах хүсэлтэй байгаагаа үйлдвэрлэгчид нь хэлж байв. Увс аймаг давсны ордууд ихтэй бөгөөд хувь иргэд болон компаниуд олборлолт байнга хийдэг юм байна.


2018-01-11 00:29:13