Архангайд өвөлжилт хүндэрч байна

Өнөөдрийн байдлаар мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх байдлаар зохион байгуулж байна. Малын усан хангамжийн тухайд Хангай, Цахир, Чулуут, Өндөр-Улаан, Хашаат, Өгийнуур сумдын нутгаар сайн бусад сумдын нутгаар дунд зэрэг  байна.

Архангай аймагт он гарсаар эхний 10 хоногт 2-5 удаа цас орж  0,9- 9,1 мм тунадас  унасан байна. Хамгийн их тунадас Батцэнгэл суманд 9,1 мм , Хангай суманд хамгийн бага 0,9 мм тунадас унажээ. Ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, ӨндөрУлаан суманд уур амьсгалын дунджийн орчим хур тунадас орсон байна.

Энэ сарын 10-ны өдрийн сумын төвийн ойролцоох хээрийн цасны хэмжилтээр цасны дундаж өндөр нь  Хашаат суманд 13 см,Төвшрүүлэх, Хотонт сумдад 10 см бусад сумдын нутгаар цасны дундаж өндөр нь 4-9 см байна.

Эх сурвалж: Etoim.mn


2018-01-12 13:50:41