Лам, бөөгийн хүчээр хайртай хүнтэйгээ гэрлэж болох уу?

Гэвч асуудлыг хүчээр шийдсэн тохиолдол бүр өөрийн сөрөг үр дагавартай байдаг. Тухайлбал, хүчээр шийдсэн амьдрал цаанаа л асуудалтай, хэл амтай, бэрхшээлтэй байдаг гэдгийг олны ам дамжсан ярианаас цөөнгүй сонсч байлаа.

Орчин үед хүмүүс лам, бөөгөөр засал ном хийлгэх нь олон болсон. Ерөөл тавиулахаас авахуулаад хараалыг нь хүртэл хийлгэх гэсэн хүмүүсийн цуваа тасрахгүй болж. Зарим нь үүнийг огт хэрэггүй зүйл гэж үздэг бол зарим нь хамгийн чухалд тооцдог.

Тэгвэл үздэг, хардаг хүнээр зөвхөн ажил хэргийн амжилт, мөнгө хөрөнгө дуудуулдаггүй бололтой. Зарим хүн хайртай хүнтэйгээ хамт амьдрахын тулд, түүнийг өөрийн болгохын тулд лам, бөөд хандах тохиолдол их байна.

Гэвч асуудлыг хүчээр шийдсэн тохиолдол бүр өөрийн сөрөг үр дагавартай байдаг. Тухайлбал, хүчээр шийдсэн амьдрал цаанаа л асуудалтай, хэл амтай, бэрхшээлтэй байдаг гэдгийг олны ам дамжсан ярианаас цөөнгүй сонсч байлаа.

Тэгвэл бодит амьдрал дээр энэ хэр үнэн бол. Үүнийг батлах боломжгүй ч зарим жишээнээс харахад оргүй биш бололтой. Миний нэгэн танил нөхрөө хүнээр аргалуулан байж ханилсан юм. Ханилаад нэлээд жил өнгөрч байна. Энэ хооронд тэдний дунд ихэнхдээ маргаан, хардалт сэрдэлт л болж байсныг санаж байна. Салж, сарнина гэж бөөн асуудал үүсгээд л маргаашнаас нь хэвээрээ, бахь байдгаараа л явж байдаг. Үүнийг зөвхөн лам, бөөгөөр аргалуулснаас болсон гэж батлахад бас л хэцүү. Учир нь тухайн хүмүүсийн өөрсдийн хувь хүний асуудал байж болох л юм.

Ямартаа ч “Монголжингоо”-гийн эмэгтэйчүүд маань лам, бөөгөөр аргалуулж хайртай хүнтэйгээ гэрлэх талаарх асуудалд хэрхэн хандах бол. Энэ зөв үү...


2018-01-12 15:02:34