Товчны ид шид

Та өөрийн гараар ямар нэгэн зүйл бүтээж, урлах дуртай юу? Хуучин товчнууд, бага зэрэг цаг зав, бүтээлч сэтгэгээ тань байгаа бол гэрээ чимэглэхэд тань товч, цавуу хэрэгтэй гээд боддоо

Та энэ уран бүтээлд шинэ, хуучин гээд ямар ч товч хэрэглэж болно. Хамгийн гол нь өнгөний жигдрэлт, угалз хээг зөв гаргаж өгсөн байх хэрэгтэй. Өөрийн урлах зургаа зураад даавуун дээр буулгана. Чанга дарж зурж болохгүй

Үүний дараа танд цавуу, цагаан картон,нягт даавуу, өөрт шаардлагатай өнгө, хэлбэрийн товч хэрэгтэй. Ер нь гол материал бол товч бөгөөд зөв сонгох нь чухал юм

Таны фантазаас шалтгаалж янз янзын санаа орж ирнэ. Товчоо нааж байхдаа гар болон даавуугаа болгоомжтой байлгаж наах хэрэгтэй. Товчийг наах нь найдваргүй санагдаж байгаа бол маш цэвэр оёж болно. Оёхдоо анхаарах зүйл бол утасны өнгө товчтой адил өнгөтэй байх. Гэхдээ оёж урлавал даавуу маань таталдаад байх магадлалтай байдаг.


2018-01-12 15:34:58