Ч.Цэлмүүн: 2017 он чамдаа гэж хэлэхэд: Хөл дээрээ ч тогтомгүй зовох мөч хайрласанд баярлалаа

Дуучин Ч.Цэлмүүн 2009 оны "Univers best songs" шоу нэвтрүүлгийн ялагч болсноор урлагийн замнал нь эхэлж олон нийтийн анхаарлын төвд орсон билээ. Тэрбээр сүүлд чансаатай айлын бэр болж хөөрхөн хүүгийн ээж болсон ч аз жаргалтай байдал удаан үргэлжилсэнгүй эр нөхрөөсөө салсан билээ. Учир шалтгаан юундаа байсан талаар өнөөдрийг хүртэл ам нээгээгүй байгаа юм. Энэ явдлаас хойш дуучин бүсгүй Арлын Япон улсад Доктор цолоо хамгаалахаар суралцаж шинэхэн хайртайгаа амьдрах болсон нь хэдийнээ нууц биш болжээ. Тэрбээр 2017 онд болж өнгөрсөн бүх зүйлийнхээ талаар талархан дараах захиаг илгээжээ.

2017 он чамдаа,

Юуны түрүүнд надад бэлэглэсэн сайн сайхан бүхэнд чинь баярлалаа.

-Нулимсаа гартал инээх мөч хайрласанд,

-Хайртай хүмүүсийг минь хажууд байлгасанд,

-Нарыг надад өдөр бүр харуулсанд,

-Олон жилийн дараа санах дурсамж бүтээж өгсөнд чинь чин сэтгэлээсээ талархъя.

Мөн надад бэлэглэсэн муу муухай бүхэнд чинь баярлалаа. Тэр бүхнээс би элдвийг ухаарч, 2018 онд «бэлэн» болсон юм шүү.

-Хэн ч надад итгэмгүй тийм л байдалд оруулсанд баярлалаа. Хэцүү үед хэн миний дэргэд зогсохыг би ухаарлаа.

-Надаас урвасан тэр бүхэнд баярлалаа. Хүн бүхэн үлдээд байдаггүйг би ойлголоо.

-Хөл дээрээ ч тогтомгүй зовох мөч хайрласанд баярлалаа. Би өөрийгөө хэчнээн их зүйлийг давж гарах тэнхээтэй болохоо огт мэдээгүй явж...

Надад бэлэглэсэн мөч бүхэнд баярлалаа, 2017 он минь. Би одоо 2018 онтой золгоход «бэлэн»!


2018-01-12 19:35:39