ХҮҮХДЭД АНГЛИ ХЭЛИЙГ ХЭДЭН НАСНААС ЗААХ НЬ ТОХИРОМЖТОЙ ВЭ?

Финляндад бага насны хүүхдэд гадаад хэл зааж эхлэх 96 төсөл хэрэгжиж байгааг Боловсрол, соёлын сайд Sanni Grahn-Laasonen 2017 оны ярилцлагадаа дурджээ.

ЕВРОПТ ГАДААД ХЭЛ ХЭЗЭЭ ЗААДАГ ВЭ?

Pew Research Center-ийн 2015 оны тайланд тусгаснаар Европын ихэнх хүүхдүүд 6-8 настайдаа эхний гадаад хэл сурч байна. Судалгаанд 31 улс хамрагдсан бөгөөд 23 улсад 3-8 насанд гадаад хэл зааж байна. Английн зарим сургууль 1-р ангид Англи болон Хятад хэлийг 50/50 хувьтай зааж байна.

Сингапур улсын иргэд 1-р ангидаа Англи хэлийг албан ёсны хэл болгон сурдаг. Харин эх хэлээ (Хятад, Малай, Тамил хэлний аль нэг) хоёрдогч хэлээр хослуулан сурдаг. Сингапурын сургалтын хөтөлбөрийн танилцуулгад “Хүүхэд залуучуудаа хөгжүүлэхийн тулд Англи хэлний суурийг сайн олгох нь нэн чухал юм” гэжээ.

Бага насны хүүхэд гадаад хэлийг томчууд шиг “үг, дүрэм цээжлэх”-гүй сурдаг онцлогтой. Тэд биеэ барихгүй, хэл болон соёлыг мэдэрч, тоглонгоо өөртөө “шингээж” суралцдаг. Хүүхдүүд шинэ авиа тогтоож, дагаж хэлэх гайхамшигтай чадвартай байдаг. Бага насандаа гадаад хэл сурахгүй, өсвөр насандаа анхлан сурсан хүүхэд энэхүү төрөлх чанараараа бус хэт академик хэлбэрээр суралцдаг байна.

 

ХАРИН ТАНЫ ХҮҮХЭД ХЭДЭН НАСТАЙДАА, ЯМАР АРГААР АНГЛИ ХЭЛ СУРЧ БАЙГАА ВЭ?

 


2018-01-12 21:42:07