Өөрийгөө буудсан аймшигт хэрэг гарлаа

Өөрийгөө буудаж шархдуулсан цэргийн албан хаагчийн биеийн байдал хүнд байна. Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын харьяа 065 дугаар ангийн Дорнод дахь салбарын ахлагч өөрийгөө буудаж шархдуулсан хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд гарчээ. Тэрбээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ галт зэвсэгтэй буруу харилцсанаас өөр рүүгээ буудсан болохыг тус аймгийн Бүсийн эмчилгээ оношилгооны төвийнхөн хэлж буй. Шархадсан албан хаагчийг Цэргийн төв эмнэлгээс томилогдсон шуурхай бүлгийнхэн өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Дорнодоос авчирч, цээжний хөндийгөөөс нь сумыг авах мэс засал амжилттай хийсэн байна.

 


2018-01-13 11:33:16