Баруун 4 зам орчим агаарын бохирдол хамгийн их байна
 
Мөн Бөхийн өргөө, Баянхошуу, 100 айл орчимд агаарын чанарын индекс 581-748 зааж байна. Агаарын чанарын индекс 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй юм.
 
Харин ДЭМБ-ын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг аж.

Ч.Ариунболд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

2018-01-13 12:09:22