Өвлийн олимпийн 23 дахь их наадамд БНАСАУ оролцохоо мэдэгдсэн байна

БНСУ, БНАСАУ-ын төрийн дээд шатны уулзалтаар шийдэлд хүрч 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид Пёнчан хотноо ирэх төлөвтэй байна.

БНАСАУ нь уран гулгалт, гүйлтийн тэшүүр, цанын харайлтын төрлүүд болон хоёр Солонгосын нэгдсэн эмэгтэй хоккейн багт тамирчдаа оролцуулахаар хэлэлцэж байна.

Хэлэлцээрийг ОУОХ, "Пёнчан-2018" Өвлийн олимпийн наадам зохион байгуулах хороо болон хоёр Солонгосын төлөөлөгчид нэгдүгээр сарын 20-ны өдөр Швейцарь улсын Лозанна хотноо Олон улсын олимпийн хорооны төв байранд шийдвэрлэх аж.

Азийн олимпийн зөвлөлийн ерөнхийлөгч Шейх Ахмад Фахад Аль-Сабах мэдэгдэхдээ "Пёнчан-2018" Өвлийн олимпийн наадамд Азийн олимпийн зөвлөлийн гишүүн БНАСАУ оролцох болсон нь спорт дэлхийг нэгтгэх хүчтэйг дахин нотоллоо хэмээгээд баг тамирчдад амжилт хүссэн байна.


2018-01-13 12:14:20