Д.Трамптай хэн хамт оройн зоог барих вэ?

Ерөнхийлөгч Дональд Трампын нэг жилийн ойн арга хэмжээ энэ сарын 20-ны өдөр зохион байгуулагдана. Тэрбээр нэг жилийн ойн баяраа тохиолдуулан цахим хуудсаараа дамжуулан хонжворт сугалаа зарлаж буйгаа мэдэгджээ. Сугалаагаар хоёр азтаныг тодруулахаар болжээ.

Азтанаар тодрох хоёр эрхэм ерөнхийлөгч Дональд Трамптай хамт оройн зоог барина. АНУ-ын ерөнхийлөгчтэй оройн зоог барих эрхэм заавал АНУ-ын иргэн, 18 наснаас дээш настай байх шалгуур тавьжээ. Нэг жилийн ойн баярын оройн зоог Флорида муж улсын Палм-Бичэд байрладаг Мар-а-Лого болох төлөвлөгөөтэй аж.

Эх сурвалж: Paparatsi.mn


2018-01-14 10:52:04