Японы ерөнхий сайд Абе Шинзо Пёнчан хотод зохион байгуулагдах өвлийн олимпийг үзэхгүй гэжээ

Энэхүү урилгыг АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп хүлээн авсанаас гадна тэргүүн хатагтай Мелани, эсвэл охин Иванка Трамп нарын хэн нэгнээр олимпод оролцох баг тамирчдыг ахлуулан илгээх болно гэж хэлсэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа бол Японы ерөнхий сайд Абе Шинзо олимпийг үзэхгүй гэсэн мэдээлэл цацагджээ.

Японы өдөр тутмын Санкей сонины өнөөдрийн дугаарын эхний нүүрт бичсэнээр "Япон цэргүүдэд барьцаалагдан секс боол болж байсан хэмээн тус улсын Засгийн газраа албан ёсны уучлалт шаардаж байгаа Солонгос өндөр настан эмэгтэйчүүдийн талаар Хоёр улсын Засгийн газар нь 2015 онд харилцан тохиролцсон баримт бичиг баталсан. Үүний дагуу Японы засгийн газраас тэдгээр эмэгтэйчүүдэд сайн дурын сангаар дамжуулан 1 тэрбум иенийн хохирлын төлбөр өгөхөөр болсон.

Гэвч Ерөнхийлөгч Мүн Че Ин-ийн Засгийн газар нь уг баримт бичгийг үгүйсгэж, хохирогч гэгдэх эмэгтэйчүүдийг дээд хэмжээнд хүлээн авч уулзах, Сөүл ход дахь Японы элчин сайдын яамны дэргэд байрлуулсан хөшөөг өөр тийш шилжүүлэхэд хойрго хандах зэрэг үйлдэл гаргаж байна. Магадгүй үүнээс болж тэрээр Өвлийн олимп үзэхээс татгалзаж байгаа байх" гэж бичсэн байна.

Эх сурвалж: Zaluu.com


2018-01-14 12:08:48