Хүйтнээс арьсаа яаж хамгаалах вэ?

Гадаа гарахын өмнөхөн нүүрээ угааж тос түрхэх нь буруу. Тос арьснаас хурдан ууршдаг тул амархан даарч, улмаар хөлдөж ч мэднэ.

Хүйтэнд удаан явахад нүүрний аль нэг хэсэг цайрч, мэдээ алдан хөлддөг. Энэ үед мэдээ алдсан хэсгийг ноосон бээлий юм уу, алчуураар зөөлөн үрж, ургамлын тосоор арчаарай. Хөлдсөн газар их өвчтэй байвал гоо сайхны газар очиж, эсвэл эмчид vзvvлж зөвлөгөө авах хэрэгтэй.

Нүүрэндээ байнга тэжээлийн тос түрхэж бай. Хэрэв таны нүүр хуурай арьстай бол өндөгний шарыг бага зэрэг ургамлын тостой хольж маск тавиарай. Мөн өндөгний шарыг зөгийн балтай хольж түрхсэн ч болно.

Харин тослог арьстай бол тараг, ээдэмний түрхлэг, эсвэл алимыг өндөгтэй хольж нүүрэндээ түрхээрэй. Хэвийн арьстай нүүрэнд өндөгний шар, мөн таргийг арвайн гурилтай хольж түрхвэл үр дүнгээ амархан өгнө. Ямар ч үед нүүрнийхээ арьсанд тохирсон тосыг орой болгон түрхэж байгаарай.


2018-01-14 18:30:53