1950-иад оны бэлгэ тэмдэг Брижит Бардогийн амьдрал уран бүтээлээс / фото мэдээ

Францын секс бэлгэ тэмдэгт зүй ёсоор тооцогддог алдарт дуучин, жүжигчин, загвар өмсөгч Брижит Бардогийн нүүр будалт, үс засалт, хувцаслалт нь 1950-1960-аад оны охид бүсгүйчүүдийн даган дуурайх дуртай чиг хандлага болж байсан юм. Брижит тухайн үеийн уран бүтээлчдийн онгод тэнгэр нь байсан. Дуучин Жон Леннон, Боб Дилан, Элтон Жон алдартнууд түүний гоо үзэсгэлэнг уран бүтээлдээ магтан дуулдаг байжээ.

Гэвч бага насандаа Брижит өөрийгөө "нугасны муухай дэгдээхэй" байсан талаараа дурсамж номондоо дурсдаг юм. Түүний бага насны даган дуурайх, гоо үзсгэлэнгийн бэлгэ тэмдэг нь түүний охин дүү байсан гэдэг. 1934 оны есдүгээр сарын 28-нд Парисын чинээлэг гэр бүлийн том охин нь болж төрсөн Брижит охин дүү Минажугаас зан чанар, сонирхдог зүйл болоод гадаад дүр төрхийн хувьд хоорондоо төсгүй байсан аж.

Брижит багаасаа ном унших, хичээл хийх дургүй хүүхэд байжээ. Харин түүний охин дүү нь онц сурлагтан нэгэн байсан төдийгүй гоо үзэсгэлэнгийн туйл байсныг Брижит дурсамж номондоо бичсэн байдаг.

Өөртөө итгэлгүй, гадаад үзэмжиндээ сэтгэл дундуур явдаг бяцхан Брижитийн сэтгэлийн тайтгаруулагч цорын ганц зүйл нь балет байсан байна. Тэрбээр өөрийн дурсамж номондоо "Өөртөө итгэлтэй, тэсвэр хатуужилтай болоход минь бүжиг намайг хүмүүжилсэн. Бүжиглэх үед намайг гоо үзэсгэлэнгээ мэдрэх боломж олгодог зүйл бол "балет" хэмээн бичсэн байдаг.

 

Брижит Бардо хүүхэд насандаа


Брижит Бардо в детстве фото

Брижит Бардо в детстве фото


Царай муутай царайнаасаа болж багадаа тэрбээр өөрийгөө өргөмөл хүүхэд гэж боддог байсан гэдэг. Өсвөр насны сэтгэл гутралаас түүнийг зөвхөн бүжгийн дугуйлан авардаг байжээ. Түүний хэлсэнээр балетын дасгал сургуулилт намайг өөрийгөө хайрлахад сургасан хэмээн бичсэн байна.

18 настай Брижит Бардо охин дүү Мижанугийн хамтаар 1952 онд

12 насандаа Брижит Бардо балетын сургуульд элсэн оржээ. Өндөр шаардлагатай Францын балетын сургуульд элсэх хүсэлтэй 150 хүүхэд шалгуулснаас зөвхөн 10 нь л тэнцсэн байна. Тус 10 хүүхдийн нэгдүгээр байранд Брижитийн нэр бичигдсэн байжээ.

Өсвөр насны Брижит Бардо балетын хичээлийн үеэр


Балетын сургуулиа дүүргэсний дараагаар Брижит орос алдарт бүжиг дэглээч Борис Князевтай танилцаж , түүгээр балетын хичээл заалгадаг болжээ.

 

 

 

Түүний тайзны анхны тоглолт бүтэл муутай байсан гэдэг. Үүнээс хойш бүжгийн салбарт Брижит амжилт олоогүй байна. 14 насандаа Брижит балетын урлагаас хөндийрч эхэлсэн ба загварын ертөнцөд хөл тавьсан байна. "Жарден де мод жюньор" сэтгүүл түүнд хамтарч ажиллах анхны санал тавьснаар Брижит загварын гараагаа амжилттай эхэлсэн юм. Үүний дараа алдарт "ELLE" сэтгүүл түүнд хамтарч ажиллах санал тавьсан гэдэг. Нэр хүндтэй сэтгүүлийн саналыг хүлээж авахын тулд Брижит гэр бүлийн хуралд орж байсан түүхтэй.

Өндөр шаардлага тавьдаг сэхээтэн гэр бүлийн хувьд загварын ертөнц, урлагийн салбарыг хөнгөн хуймгаа, хөнгөмсөг хүүхнүүдийн ажил гэх ташаа бодол нь түүний загварын эхлэлийг таатай хүлээж аваагүй юм. Гэсэн хэдий ч удаан маргасны эцэст түүний эцэг түүнд боломж олгохоор болсон байна.

1950 онд "ELLE" сэтгүүлийн нүүрэнд Брижит гарч байжээ. Үүний дараа залуу найруулагч Марк Аллегре түүнийг анзаарч түүнд кинонд дүр бүтээхийг санал болгож, пробонд орохыг санал болгосон байна. Брижит кино промонд амжилттай орсноор гол дүрийг авч чадсан ч киноны зураг авалт хойшлогдсон гэдэг. Харин кино промонд орох үедээ Брижит анхны хайр Роже Вадимтай танилцсан юм. Роже Вадим нь Марк Аллегрегийн туслах байсан юм. Бие биендээ анхны харцаар ухаангүй дурласан тэд гурван жилийн дараа буюу 1952 оны өвөл 18 насандаа долоон насаар ах хүнтэй гэрлэсэн байна.

Гэвч үүний өмнө Брижи эцэг, эх тэдний харилцааг хүлээн зөвшөөрдөггүй байсан гэдэг. Түүнчлэн тэдэнд Брижитийн сургуулиа орхисон явдал нь таалагдаагүй байснаас үүдэн эцэг, эх нь Брижитийг Англи руу сургуульд явуулах шийдвэр гаргаж байжээ. Энэ үед Брижит амиа хорлохыг завдсан түүхтэй. Рож Вадимтай танилцсан цагаас хойш Бардо өөрийн амьдрал болоод уран бүтээлээ түүнтэй салшгүй холбохоор шийдсэн ба 22 настай Вадимын нууц амраг болж байжээ. Роже Вадим нь Оросын цуутай дипломат гэр бүлээс гаралтай байсан ч Брижитийн эцэг, эх охиноо тэнүүлчин уран бүтээлчтэй холбох хүсэлгүй байсан нь энэ юм. Гэсэн хэдий ч эцэг, эхийн эсэргүүцлийн эцэст дурлалт хос амьдралаа холбосон юм.

Роже Вадим болон Брижит Бардо нарын хурим

 

 

Брижит Бардо 1953 онд

 

Кино урлагт байх хугацаандаа Брижит 50 гаруй кино бүтээлд тоглосон байдаг байна. Түүнийг дэлхий дахинд таниулсан бүтээл бол Роже Вадимын зохиол "Бурхан эмэгтэй хүнийг бүтээсэн" эротик кино юм. Тус бүтээл нь дэлгэцэнд гарсан даруйдаа олны анхааралд өртөж, олон сөрөг шүүмжлэл дагуулж байжээ. 18 настай хөнгөмсөг Жюльет Ардины дүр нь католик шашинтай Брижитийн хувьд урлагийн карьерын уналт, босолтын зааг дээр тулсан юм. Гэвч аз түүний ивээж холливудад түүний гоо сайхныг бишрэгчид гарсан байна. Тус бүтээл нь 1960-аад оны секс бэлгэ тэмдэг болсон байна.

 

 

 

 

 

 

молодая Брижит Бардо фото

 

 

 

Роже Вадим и Брижит Бардо фото

 

молодая Брижит Бардо фото

Роже Вадим болон Брижит Бардо нар

Роже Вадим и Брижит Бардо фото

Брижит Бардо "Бурхан эмэгтэй хүнийг бүтээсэн" киноны зураг авалтын үеэр. (1956 он )

Фильм И Бог создал женщину (1956) смотреть онлайн бесплатно в хорошем качестве без регистрации, скачать

Фильм И Бог создал женщину (1956) смотреть онлайн бесплатно в хорошем качестве без регистрации, скачать

Түүний дараагийн бүтээл нь "Сүйт бүсгүй дэндүү үзэсгэлэнтэй" юм.

 

 

 

Брижит Бардо в купальнике бикини фото

Брижит Бардо в купальнике бикини фото

Самые красивые француженки: Брижит Бардо

 

 

Брижит Бардо загварын ертөнцөд усны бикини хувцасыг гаргаж ирсэн түүхтэй юм. Тэрбээр Каннын кино наадмын үеэр усны бикинигээр гаргардаг байсан гэдэг.

Брижит Бардо в купальнике бикини фото

Брижит Бардо в купальнике бикини фото


1956 оны сүүлээр Брижит Бардо нийт 10-аад бүтээлийн гол дүрийг бүтээжээ. Түүний урийн санд 1959-1971 оны хооронд тоглосон кино бүтээлүүд багтдаг байна.
Брижит Бардо "Гудамжны гэрэл" (1955)

Самые красивые француженки: Брижит Бардо

Брижит Бардо "Золгүй явдлаар" (1958)

обнаженная Брижит Бардо фото

Түүний сүүлчийн тайз дэлгэцийн бүтээл бол "Колиногийн амьдралын түүх" юм. (1973)

Фильм Отпустив поводья (1961) смотреть онлайн бесплатно в хорошем качестве без регистрации, скачать


1970 онд Бардо Марианнагийн нүүр царайгаар тодорч, Францын сексийн бэлгэ тэмдэгт зүй ёсоор тооцогдох болсон юм. Хувийн амьдралын хувьд Брижит Бардо болон Роже Вадим нар 1957 онд хоёр тийш болсон байна. Гэсэн хэдий ч салсаныхаа дараач тэд хамтарсан уран бүтээл туурвисаар байсан юм.
Брижит Бардо болон Роже Вадим нар хамтарсан бүтээлийн зураг авалтын үеэр. (1958)

обнаженная Брижит Бардо фото

Роже Вадим болон Брижит Бардо нар кино зураг авалтын үеэр. (1961)

Фильм Отпустив поводья (1961) смотреть онлайн бесплатно в хорошем качестве без регистрации, скачать

Анхны гэрлэлтээсээ хойш Бардо гурван удаа гэрлэж байжээ. Хоёр дахь гэрлэлтээсээ Бардо хүүтэй болсон байна. Гэсэн хэдий ч хүү нь аавтайгаа хамт амьдардаг гэнэ.

 

Брижит Бардо, Серж Генсбур болон Мишель Буарон нар "Надтай хамт бүжиглэх уу?" кино зураг авалтын үед

 

 

 

Брижит Бардо болон Мижану нар хамтдаа Сен-Тропэд амарч буй нь

Брижит Бардо болон Роже Вадим нар Сен-Тропэд 1995 онд

 

 

Тэрбээр 1973 онд 40 насныхаа босгон дээр урлагийн тайзнаас буужээ. 1986 онд Брижит амьтны эрхийг хамгаалах үйлсэд идэвхтэй оролцох болсон байна. Тэрбээр "Брижит Бардо" сан үүсгэн байгуулж цагаан хоолтон болсон юм. Сангийнхаа хүрээнд Брижит өөрийн үнэт эдлэлээ дуудлага худалдаанд оруулж гурван сая франкын ашиг олж улаан номонд орсон амьтдыг хамгаалах аянд зориулсан аж.

1950-иад оны төгсгөлд Брижит Бардо Францын өмнөд хэсгийн Сен-Тропе дахь хувийн эдлэндээ олон зуун амьтдынхаа хамтаар амьдарч байна.

 


2018-01-14 18:35:26