40 МЯНГАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ ХҮҮГҮЙ ЗЭЭЛД ХАМРУУЛЖ БОЛНО

Нийслэлд агаарын бохирдол хамгийн тулгамдсан асуудал болсон тул гэр хорооллын иргэдтэй энэ талаар ярихаар уулзалтаа эхлүүлж байна гэдгийг тодотголоо.

Мөн Ерөнхийлөгч 'Утааг шийдэхийн тулд иргэдээ орлоготой болгох. Сарын 500 мянган төгрөгийн орлоготой иргэнийг орон сууцанд хамруулах технологийг “Эрэл” компани оруулаад ирсэн байна. Бүтээн байгуулалтад цэргүүдээ дайчилъя. Хөлсөө дансандаа авдаг байя. Эр ,эмгүй цэргийн алба хаадаг болъё. Цэргийн албыг 1-3 жилээр хаадаг болъё. Цэргийн эрдмээ суръя, хажуугаар нь хос мэргэжилтэй болъё. Зургаан цагт босдог болъё, загнуулж суръя, хүний үгийг сонсдог болъё.

Ерөнхийлөгчийн хувьд энэ Засгийн газартай ажиллах гэж оролдлого хийж байгаа. Хавар газар гэслээ том ажлаа эхлүүлье гэж ярьсан.

Улсын хэмжээнд 250 мянган хүн ажилгүй байгаа, ажилгүйдлийг 50 хувиар бууруулъя гэдэг маш тодорхой санал хэлсэн. Шийдлүүд байна. Улсын хэмжээнд 80 мянга орчим орон сууц байгаа. Үүний 40 мянгад нь төрийн албан хаагчдыг цалингаар нь барьцаалаад хүүгүйгээр орон сууцанд хамруулах боломжтой. Ингэвэл 40 мянган яндан буурна.

Гар утсаар нь дамжуулан судалгаа хийхэд орон сууцны урьдчилгааг 10-15 хувьтай төлж чадна гэж хариулсан байгаа” гэдгийг тодотголоо.

Дараа нь иргэдийн саналыг сонсов.

Иргэд агаарын бохирдол ярихаас илүүтэй 'УИХ-ыг тараах, оффшор данстай албан тушаалтнуудад хариуцлага тооцох, ард иргэдийнхээ боловсролд анхаарч, мэргэжил эзэмшүүлэхийн зэрэгцээ хэлтэй болгох. Хэлгүйгээсээ болж, ажлын байраа гадаад иргэдэд алддаг зэрэг бэрхшээл байгаа тул энэ бүгдэд анхаарах ёстой' гэсэн санал дэвшүүлсэн юм.

Уулзалт Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болов.


2018-01-14 19:37:51