УТААГААР ИНГЭЖ МӨНГӨ ИДДЭГ БАЙНА-2

Энэ талаар Монголын Байгаль орчин, иргэний зөвлөл (МБОИЗ)-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, ШУТИС-ийн Усны судалгааны төвийн захирал доктор, профессор Д.Басандорж танилцуулж байна.

Тэрээр нэгд, утааг арилгахад: Усны молекул хоорондын түлхэлцлийн хүчнээс дулаан үүсгэх “Цэнэгт-Ус” төхөөрөмжийг бий болгон ашиглах. Улмаар вакум радиатор нэвтрүүлжээ. Эдгээр нь уснаас дулаан “үйлдвэрлэх” технологиуд юм.

Бас нарны энергийг ашиглах холбоос бүхий радиатор туршжээ. 2016 онд нийслэлд таван уурын зууханд нэвтрүүлснээр утаа гарахгүй болсон. 2017 онд гурван цэцэрлэг яслид хэрэглэж байна. Мөн гэр хорооллын айл өрхүүдтэй хамтран хэрэгжүүлж эхэлжээ.

Цаашлаад, хоёрт ус, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор: Био хий үйлдвэрлэх эко жорлонгоос эхлээд вакум таулет, ус бага зарцуулдаг суултуур, бордоо болгох үүднээс өтгөн шингэнийг нэгтгэн боловсруулах жорлон, бохир ус цэвэрлэх технологи нэвтрүүлсэн. Эдгээр нь бүгд инновац юм. Хамгийн энгийн арга гэхэд л айлууд үнсээ ашиглан жорлонгоо цэвэршүүлж болох талаар доктор Д.Басандорж зөвлөж байна.

Гэтэл ийм цогц шийдэл байхад төр, засаг яагаад нэвтрүүлж хэрэгжүүлэхгүй байна вэ? Хэрэгтэй зүйлээ яагаад дэмжиж хөрөнгө хүч зарцуулахгүй байна вэ? Яагаад гэвэл манай төр, засгийнхан хэдэн тэрбум төгрөгийн агааржуулагч, сэнс зэргийг урд хөршөөс авчирч албан байгууллага, цэцэрлэг сургуульд шахаж утаагаар бизнес хийж байна.

Б.БОЛД


2018-01-17 12:31:50