50 хүртэлх насны эрчүүд цэргийн бүртгэлээ хийлгээгүй бол 100 мянган төгрөгийн торгуультай

Цэргийн тоо бүртгэлд 18-50 насны цэргийн алба хаасан, хаагаагүй бүх эрчүүд, 60 хүртэлх насны бэлтгэл офицерууд бүртгүүлэх ёстой.

Хэрэв заасан хугацаанд бүртгэлээ хийлгээгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу 100 мянган төгрөгөөр торгох юм байна.

Энэ сарын 10-ны байдлаар цэргийн бүртгэл 38.5 хувьтай байна. Зөрчлийн тухай хуулийн 15.17-д “Цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, эсхүл дайчилгааны сургууль, цугларалт, цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасан байна.

Бүртгэлийг хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулж байна.

Эх сурвалж: Gogo.mn


2018-01-17 12:44:25