ЕВРОПТ ХҮЧТЭЙ ХАР САЛХИНЫ УЛМААС АМИА АЛДСАН ХҮМҮҮСИЙН ТОО 10 БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
Баруун Европын улсуудад хар салхины улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 10 болж нэмэгдлээ гэж ТАСС агентлаг мэдээлэв.
 
ХБНГУ-ын Умард Рейн-Вестфал, Тюринг, Мекленбург – Баруун Померан мужид байгалийн гамшгийн улмаас өчигдөр 6 хүн амиа алджээ. Тэдний дийлэнх нь цаг агаарын таагүй нөхцөл байдлаас үүдэн гарсан зам тээврийн ослоос болж амиа алдсан байна.
 
Харин Нидерланд улсад хар салхины улмаас 3 хүн амь үрэгдсэн байна. Цаг уурын таагүй нөхцөл байдалтай холбоотойгооор тус улсын нийслэл Амстердам хотын “Схипхол” нисэх онгоцны буудал агаарын тээврийн үйлчилгээгээ бүрэн зогсоогоод байгаа аж. Мөн Бельги улсад хар салхины улмаас машин дээр нь мод унаж нэг хүн амиа алджээ.

Зарим газарт салхины хурд 44,4 м/с хүрч байсан байж болзошгүй гэж Германы цаг уурчид таамаглаж байна. 
 
Э. Аянзаяа

2018-01-19 14:01:02