Хүүхдүүдийг хүчирхийлэгчид гэм буруугаа хүлээхээс татгалзжээ

Хүүхдүүдийн эцэг 57 настай  Дэвид  Аллен Терпин,  эх нь Луйза Анна Терпин  нарт прокуророос ял  тулгаад  байгаа бөгөөд шүүхээр тэдний гэм буруутай нь нотлогдвол бүх насаар нь хорих ял оноохоор байгаа юм. 

Гэвч шуугиант энэ хэргийн талаарх шинэ мэдээллүүдийг орон нутгийн хэвлэлүүд дамжуулсаар байна. Эцэг, эхийнхээ дарамтад байнга шахам  гинжлээстэй байдаг байсан хүүхдүүдийн зарим нь бодит  ертөнцөөс бүрэн тасарсан байдалтай байсан аж. Өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүд цагдаа гэгч хэн  болохыг ч мэдэхгүй байсан талаар мэдээлжээ. Тэднийг  одоо эмнэлэгт  эмчилж  байгаа юм байна.

Эх сурвалж: MNB.mn


2018-01-19 16:14:44