Бөөрний өвчин эдгээх уламжлалт Монгол аргууд

Бөөр муудаж өвдөхөд:

- Тэхийн шээг чанаж уудаг. Энэ нь үр дүн өгдөгийг хүн бүр мэдэх бизээ.
- Цахилдагны үндэс чанаж уух их сайн. Цусаар шээж байсан хүн зүгээр болдог.
- Шилүүсний мах маш сайн. Бөөр доргиж өвдөх цусаар шээхэд шилүүсний мах, борц чанаж шөлтэй нь ууж идэхэд дахин өвдөхгүйгээр эдгэрдэг.
- Бөөр шээс ялгаруулах болон давсагний үйл ажиллагаатй холбоотой учир эмчилгээ адил байдаг. Орондоо шээдэг хүүхдэд цээнийн үндэс чанаж тогтмол уулгахад шээхээ больдог.
- Мөн шээс хаагдсан үед цахилдаг буурцагны үндэс чанаж аягыг өгөхөд 30 минут дараа зүгээр шээдэг.
- Шүдлэн хонины бөөрийг борцолж нүдээд өдөрт 3 удаа хоолны жижиг хонины ахар сүүлны яс чанаж уухад бөөр бэлхүүсний өвчин арилдаг.
- Бөөр муудсан хүн туйплан уух ньсайн.
- Давсагны чулуутай хүн бөөрөнхий сонгино жижиглэж хэрчээд шилний тал хүртэл хийгээд сайн архи хийж 12 хоног дулаан газар тавиад өдөрт 3 удаа хоолны өмнө халбагаар уухад чулуу хайлж гарна.
- Нохойн хошууны хандыг байнга хэрэглэхэд бөөр ходоодны өвчингүй болно.
- Тарвасны шүүс бөөр цэвэрлэдэг чулууг гадагшлуулна.
- Янгир ямаан мах бөөрөнд нэн тустай.
- 1 л усанд том халбагаар 2 тэхийн шээг хийж хандалж уухад сайн.
- Бөөрний чулуутай хүн хавар эрт хус гөлөгөхөд нялх навч гарах үед наалдамхай биш болмогц түүж авдаг. Түүсэн навчаа сүүдэрт хатааж 1 халбага навчийг 1 аяга халуун усанд хйиж 20-30 минут болгоод уудаг. Өдөрт 3-4 аяга ууна. Түүсэн навчаа 3 хоногт хэрэглэдэг. Удвал чанаргүй болно. Нэг сар уугаад засварлах хэрэгтэй. Энэ арга таны бөөрний чулууг уусгаж эдгээнэ.
- Бөөр хөрч илч буурахад галуу шувууны мах шөл идвэл сайн.
-Тарвагны хорхогны шөлөнд чижүү хийж халуунаар нь ууна. 2-3 уухад насанд туршид бөөр нуруу чинь өвдөхгүй.
- Бөөрний хий ихэдсэнээс дөрвөн мөч янгинаж өвддөг. Шар тос, арвайн гурил, бор давс адил хэмжээтэй хольж  бүлээн жин тавиад эдгэрнэ.


2018-01-19 16:55:56