“Сэтгэлийн тус” хандивын үйл ажиллагаа

Энэхүү сайн үйлсийн үйл ажиллагаа нь нийслэлийн хамгийн их хүн ам төвлөрсөн Баянзүрх дүүргийн өрхийн амжиргаа доогуур айл өрхүүд /өөрсдийн гэр оронгүй/-ийн өвөлжилтийн бэлтгэл ажилд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор нийт 7 өрхөд өвлийн иж бүрэн “ГЭР” хандивлаж 2 өрхийн байшинг засварлаж, өвлийн дулаалгыг хийж мөн 1 өрхөд хүүхдийнх нь эмчилгээний зардал, 1 өрхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийнх нь бүтэн жилийн өдөр өнжүүлэхийн төлбөр зэргийг тус тус хийж гүйцэтгэлээ. Тус үйл ажиллагааны ивээн тэтгэгчээр “MCS Asia Pasific Brewery” ХХК оролцож нийт 10,000€ буюу 28,5 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлж нийт 11 өрх айлын өвлийн бэлтгэл ажилд дэмжлэг үзүүллээ.


2018-02-09 16:39:39