Олимпийн аварга А.Загитова медальгүй хоцорлоо

Пёнчаны олимпийн наадамд алтан медаль хүртсэн Оросын А.Загитоваг богино үзүүлбэрийн дараа 2-р байранд ороод байсан ч чөлөөт үзүүлбэр дээр хангалтгүй байж медаль хүртэж чадсангүй. Тэрбээр чөлөөт үзүүлбэрээр гүйцэтгэж байх үедээ гурван ч удаа унаж 128.21 оноо авсан бол Канадын К.Осмонд 150.50 оноо авч алтан медаль хүртэх болзол биелүүлжээ.  

Эмэгтэй ганцаарчилсан төрлийн медалийн эзэд: 

  1. К.Осмонд (Канад) – 223.23 оноо (богино 72.73, чөлөөт 150.50)
  2. В.Хигучи (Япон) – 210.90 оноо (богино 65.89, чөлөөт 145.01)
  3. С.Мияхара (Япон) – 210.08 оноо (богино 74.36, чөлөөт 135.72)

Канадын К.Осмондтой хамтдаа Японы 2 тамирчин шагналын тавцан дээр гарсан. Ялангуяа Японы В.Хигучи богино үзүүлбэрт 8-р байранд ороод байсан бол чөлөөт үзүүлбэрт 145.01 оноо авсан нь мөнгө медаль хүртэх боломжийг бий болгосон. Тэгвэл богино үзүүлбэрт 1-р гарсан К.Костнер 4-р байранд, 2-р гарсан А.Загитова 5-р байранд оржээ.

Уран гулгалтын 2018 оны дэлхийн аварга, Пёнчаны олимпийн хүрэл медальт К.Осмонд /Канад/
Уран гулгалтын 2018 оны дэлхийн аварга, Пёнчаны олимпийн хүрэл медальт К.Осмонд /Канад/
Уран гулгалтын 2018 оны ДАШТ-ийн мөнгөн медальт Хигучи
Уран гулгалтын 2018 оны ДАШТ-ийн мөнгөн медальт Хигучи
Уран гулгалтын 2018 оны ДАШТ-ийн хүрэл медальт Мияхара
Уран гулгалтын 2018 оны ДАШТ-ийн хүрэл медальт Мияхара

2018-03-24 23:00:59