“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг томилжээ

“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн Монголын талын 3 гишүүнийг томилсон байна. ТУЗ-ийн гишүүдээр “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар, Н.Багабанди болон Ч.Алтаннар томилогджээ.

 

Н.Багабанди нь Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч, “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн анхны гишүүдийн нэг байсан билээ. 

Харин Ч.Алтаннар нь Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургуулийн захирлаар ажиллаж байсан, хэрэглээний математикч мэргэжилтэй нэгэн аж. Мөн “Оюутолгой” компанид ч тодорхой хугацаанд ажиллаж байжээ. 


“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн Монголын талын гишүүд болох Б.Бямбасайхан, Д.Ганболд, Ч.Отгочулуу нарыг өнгөрсөн Баасан гарагийн орой ТУЗ-ийн гишүүнээс нь чөлөөлөөд байсан юм. 


2016-09-22 12:09:16