Хэрэглээний барааны үнэ өмнөх оны мөн үеэс 6,1 хувиар өсчээ.

Үндэстний статистикийн хорооноос 2018 оны эхний 5 сарын нийгэм статистикийн тоон үзүүлэлтийг танилцууллаа.

Энэ онд улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ эхний 5 сард 3,3 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 3,3 их наяд төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2017 оны 5 сард 412,5 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан бол 2018 оны эхний 5 сард 45,5 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Татварын нийт орлого 2,9 их наяд болж өмнөх оны мөн үеэс 647,2 тэрбум төгрөгөөр өссөн  байна. Улсын нэгдсэн төсвийн орлогын 80,6 хувийг татварын бус орлого, 2,5 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлдэг байна.

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ энэ оны тавдугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0,6 хувиар өссөн байна. Энэ нь ундаа усны бүлгийн үнийн дүнгээрээ 7,1 хувь согтууруулах ундаа, тамхины үнийн дүнгэээрээ 8,4 хувь тээврийн бүлгийн дүнгээрээ 4,9 хувь, орон сууц, цахилгаан болон бусад түлшний бүлгийн үнийн дүнгээрээ 13,8 хувь эм тариа эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 9,7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Манайд хаврын улиралд хэрэглээний барааны үнэ өсөх хандлагатай байдаг нь мах, хүнсний ногоо улирлын чанартай, ханиад томуу ихэссэнтэй холбоотой эм тарианы үнэ мөн цагаан сарын үед шатахууны үнэ бага зэргийн хөдөлгөөн орсон  зэрэг нь хэрэглээний барааны  үнийн өсөлтөнд нөлөөлсөн хэмээн онцоллоо. Судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн барааны 66 нэрийн барааны үнэ нэмэгдсэн байна.

 

 

 

 


2018-06-12 17:01:27