ТЕРРОРИЗМТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх Хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх Хууль, эрх зүйн ажлын хэсгийн бүрэлдэхүүн Тагнуулын ерөнхий газар, Санхүү мэдээллийн алба, Улсын ерөнхий прокурорын газар, Гадаад харилцааны яам, Цагдаагын ерөнхий газар, Монголбанк, Терроризмтэй тэмцэх хамтын ажиллагааны зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар Терроризмтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн юм. Энэ үеэр хуулийн төсөлд тусгах санал, ФАТФ-аас тавьж буй шаардлага болон харилцан үнэлгээний тайланд дурдсан зөвлөмжийг биелүүлэх талаар санал солилцож, хуульд оруулах нэн шаардлагатай өөрчлөлтийг тусгахад хамтран ажиллахаар болов.

Эх сурвалж: МОНГОЛ БАНК


2019-05-10 18:33:54