ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс  гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор  “ДЦС-4 ТӨХК”-тэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Гэрээнд НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Сүхбаатар, “ДЦС-4 ТӨХК” -ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг нар гарын үсэг зурсан юм.

Хамтран ажиллах гэрээний хүрээнд болзошгүй ослын үед авах арга хэмжээний төлөвлөлтийн талаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, аврагч, гал сөнөөгчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх талаар хамтран ажиллана гэж НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.


2019-05-22 11:17:25