БРУНЕЙ, МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН ХАРИУ ТОГЛОЛТ ӨНӨӨДӨР БОЛНО

Брунейн шигшээ багийн эсрэг Монгол Улсын шигшээ багийн хариу тоглолт өнөөдөр Улаанбаатарын цагаар 20:05 цагаас эхэлнэ.

Өмнөх тоглолт манай улсын талбайд болж 2:0-ээр эзэд хожил байгуулсан. Харин өнөөдөр хоёр багийн сүүлийн тулаан болох юм.

2022 оны ДАШТ-ний эрхийн төлөө урьдчилсан шатны сонирхолтой тоглолтыг албан ёсны онцгой эрхтэйгээр ONTV телевизээр шууд дамжуулах аж.


2019-06-11 12:40:58